БНСУ-н үндсэн хуулийн шүүх “үүрэн холбооны операторууд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг өөрт нь мэдэгдэлгүйгээр хууль сахиулах байгууллагад өгөхийг зөвшөөрсөн хууль”- г хүчингүй болгожээ.
“Харилцаа холбооны үйл ажиллагааны тухай хууль”-н 83 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, үүрэн холбооны операторууд нь хууль сахиулах байгууллагуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд байгаа хэрэглэгчдийнхээ нэр, регистрийн дугаар, хаяг гэх мэт хувийн мэдээллийг өгөх боломжтой байдаг байна. Бүгд найрамдах солонгос улсын Үндсэн хуулийн шүүх “Харилцаа холбооны үйл ажиллагааны тухай хууль”-н дээрх зүйл заалтыг, үүрэн холбооны операторууд хэрэглэгчиддээ хувийн мэдээллийг нь хэзээ өгсөн талаар мэдэгдэх үүрэггүй байгаа нь хувийн мэдээллээ өөрөө тодорхойлох эрхийг зөрчиж байна гэж шийдвэрлэжээ. Үндсэн хуулийн шүүхээс хувийн мэдээллээ өөрөө тодорхойлох эрх нь үндсэн хуулийн 10 (Human dignity) болон 17 (right to privacy) –р зүйлүүдээр хамгаалагдсан эрх бөгөөд “Харилцаа холбооны мэдээлэл олж авах нь үндсэн хууль зөрчсөн биш, харин мэдээлэл олж авахдаа тухайн хүмүүст мэдэгдэх арга хэмжээ авахгүй байгаа нь үндсэн хууль зөрчиж байна” гэж үзжээ.
Бэлтгэсэн. Т.Эмүжин