МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь гадаад улсын их, дээд сургууль, адил чиг үүрэгтэй судалгааны хүрээлэн, төв, бусад байгууллагатай хамтран ажиллахаар зорьж байна. Одоогоор Хүрээлэн нь Эрх зүйгээр ардчилал тогтоох Европын комисс буюу Венецийн комисстой хамтран ажиллаж, тус комиссоос эрхлэн гаргасан холбогдох судалгаануудыг монгол хэл дээр орчуулах ажлыг гүйцэтгэж байна.