Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн философи, хууль дээдлэх ёс зэрэг чиглэлээр дагнасан дотоод, гадаад баялаг номын фондтой болохоор зорьж ажиллаж байна. Доктор, профессор О.Мөнхсайхан Хүрээлэнгийн номын фондын гол хандивлагч ба олон арван үнэ, цэнтэй номыг хандивлаж үндэс суурийг тавьсан. Мөн Б.Чимид сангаас сүүлийн үеийн гадаадад хэвлэгдсэн шинэ номнууд хандивласан нь судалгаа, шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмэр болох юм. Бусад эрдэмтэн, судлаачид ч ном, бүтээл өргөнөөр хандивлаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг ЭНД дарж авна уу.
Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж буй хэн бүхэн Хүрээлэнд хандаж ном түр хугацаагаар авч хэрэглэн судалгаа, шинжилгээний ажилдаа хэрэглэх боломжтой.