"Шударгаар шүүлгэх эрх" доктор Ц.Цогт

Нийтэлсэн огноо: 2022.12.22

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг Хүрээлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт "Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж "шударгаар шүүлгэх эрх" хичээлийн хөтөлбөр боловсруулсан. Тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ЕБС-ийн сургуулиудад сургалт орсон юм. Та бүхэн түүний "Шударгаар шүүлгэх эрх" сэдэвт хичээлийн танилцуулгыг үзэх боломжтой.

Зураг №1. Ц.Цогт багш Ховд их сургуулийн оюутнуудын хамт

Зураг №2, 3. Ц.Цогт багш Ховд аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сурагчдын хамт

 

Зураг № 4. Ц.Цогт багш Ховд аймгийн Цаст-Алтай ЕБ-ын сургуулийн сурагчдын хамт

 

Шударгаар шүүлгэх эрх- Ц.Цогт (Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор)

Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь