Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө

Нийтэлсэн огноо: 2023.01.08

Хуваалцах Жиргэх

Эрдэм шинжилгээний хурал (workshop) амжилттай болж өнгөрлөө.

“Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль (1993) болон Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөл (2018)-д хийсэн дүн шинжилгээ” сэдэвт хурал 2022 оны 09 сарын 14-нд МУИС-ийн Дугуй зааланд болж өнгөрлөө. Энэхүү хуралд эрх зүй, философи, шашин, улс төр судлалын эрдэмтэн, судлаачид, хуульчид болон шашны байгууллагын зүтгэлтнүүд зэрэг олон салбарын оролцоог хангаснаараа онцлог байлаа. Хурлын эхний хэсэгт зочин илтгэгч, профессор Элизабет А.Кларк өөрийн илтгэлийг танилцуулж, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор О.Мөнхсайхан дүгнэлтээ хэлэлцүүлсэн бол хурлын хоёрдугаар хэсэгт хуралд оролцогчдоос ирсэн асуулт, санал, шүүмжийг хүлээн авч, хариу тайлбар хэлэлцүүлсэн юм.

Энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан “Махони Лиотта” хуулийн фирм хамт олонд, зочин илтгэгч, профессор Элизабет А.Кларкд болон нийт оролцогчид, зохион байгуулалтад тусалсан хүмүүст талархал дэвшүүлье.

Жич: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Үндсэн хууль, хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, тухайлбал Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Холбоо, сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргээр ийм хэлэлцүүлэг зохион байгуулахыг төлөвлөж байгаа бөгөөд эдгээр сэдвийг судалдаг, практикт ажилладаг хүмүүсийг оролцож байхыг уриалж байна.



Дээрх хурал, симпозиумуудын талаарх мэдээллийг "Мэдээ-Үйл явдал" цэснээс дэлгэрүүлэн үзнэ үү.