Туркэд Армен, Еврей, Грекийн нийгэмлэгүүдийн цөөнхийн сургуулийг эс тооцвол бүх улсын болон хувийн сургуулиудад бага болон дунд ангийн сурагчдад шашны хичээл {шашны соёл (religious culture) гэсэн нэртэйгээр ордог} нь заавал үзэх ёстой хичээлийн нэг юм. Уг хичээлээс чөлөөлөгдөхийг хүссэн сурагч болон түүний эцэг эхийн хүсэлтийг сургуулийн захиргаанаас татгалзсан нь Турк улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлээр хамгаалагдсан “шашны болон гүн ухааны итгэл үнэмшилээ хүндлүүлэхээр шаардах эрх”-нд халдсан байна хэмээн Туркийн Үндсэн хуулийн шүүхээс үзжээ. Мөн шүүхээс 20000 Турк лира (1094 евро) -ийн нөхөн төлбөрийг гэр бүлд нь олгохоор шийджээ.
Турк улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд дараах байдлаар тусгасан байна.
- Хүн бүр ухамсар (conscience), шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй бол мөргөл, шашны зан үйл, ёслолыг чөлөөтэй явуулна. Хэнийг ч албадан мөргөл, шашны зан үйл, ёслолд оролцуулах, өөрийн шашин шүтлэг, итгэл үнэмшилээ илэрхийлэхийг албадах, мөн шашин шүтлэг, итгэл үнэмшилээр нь зэмлэх, яллаж болохгүй.
- Шашны болон ёс суртахууны боловсрол нь төрийн эрх мэдэл болон хяналт дор явагдана. Шашны соёл болон ёс суртахууны боловсрол нь бага болон дунд сургуульд заавал үзэх ёстой хичээл байна.
- Үүнээс бусад шашны боловсрол нь хувь хүний хүсэл, насанд хүрээгүй хүний хувьд хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу явагдана. Үүнээс бусад шашны боловсрол болон сургаал (instruction) нь, хувь хүний хүсэл, насанд хүрээгүй хүний хувьд хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу явагдана.
- Хэн ч, төрийн нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн дэг журмыг хэсэгчлэн болон ямар нэгэн байдлаар, шашны зарчимд даатган (нийцүүлэн), эсвэл хувийн болон улс төрийн сонирхол, нөлөөллийг тогтоох зорилготойгоор шашин шүтлэг болон шашны мэдрэмж (religious feelings), шашнаар дамжин ариусгагдаж буй зүйлүүдийг ямар ч байдлаар урвуулан ашиглаж болохгүй.
Бэлтгэсэн. Хууль зүйн доктор Б.Дөлгөөн