МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэн судалгааны семинар №11-г МУИС-Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимтэй хамтран 2022 оны 12 сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Уг семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Үндсэн Хуулийн эрх зүйгээр хамгаалах шаардлага, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Семинарт илтгэл хэлэлцүүлсэн эрхэм багш Д. Баярсайхан болон судалгааны семинарт оролцсон хүмүүст баярлалаа.