МУИС-ИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
Ажлын байрны нэр: эрдэм шинжилгээний гэрээт ажилтан
Ажлын агуулга: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, Үндсэн хуулийн эрх зүйн холбогдол бүхий судалгаа хийх, болон холбогдох бусад ажил.
Ажлын байранд тавигдах шаардлага:
– Боловсрол: магистр эсхүл түүнээс дээш зэрэгтэй
– Мэргэжил: Эрх зүйч
– Туршлага: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохих туршлагатай
– Ур чадвар, хандлага, ёс зүй:
• Орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн;
• Харилцааны өндөр ур чадвартай;
• Хичээл зүтгэлтэй, хариуцлагатай байх болон ёс зүйн бусад шаардлага хангасан байх;
• Мэдээллийн технологийн олон талт хэрэглэгдэхүүний талаар мэдлэгтэй байж, сургалт, судалгаанд ашиглах чадвартай байх;
• Англи эсхүл бусад түгээмэл гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх;
• Эх хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх;
• Багаар ажиллах чадвартай.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/;
• Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан нэгээс доошгүй байгууллагын тодорхойлолт).
Бүртгэл: Материалыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн Номын сангийн 403 тоот өрөөнд биеэр авч ирэх, эсвэл batorshikh.sd@gmail.com хаягаар илгээнэ үү.
Холбогдох утас: 95004161