Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн баримтат нэвтрүүлэг

Нийтэлсэн огноо: 2023.03.28

Хуваалцах Жиргэх

Д.Лүндээжанцан, гавьяат хуульч,

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор

 

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн Монгол Улсын анхны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан БНМАУ-ын АИХ, УБХ-ын гишүүд болон энэ үйл хэрэгт оролцсон бусад хүмүүстэй ярилцлага хийж, энэ тухай архивлах төслийг 2023 онд хэрэгжүүлж байна. Энэ төслийн эхлэл болгож бид 1990-2020 онд буюу 30 жил парламентын гишүүнээр ажилласан (АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан), УИХ-ын дарга асан, УИХ-ын даргын ахлах зөвлөх, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн оролцсон баримтат нэвтрүүлгийг түүний зөвшөөрөлтэйгөөр Та бүхний хүртээл болгож байгаадаа баяртай байна. Энэхүү баримтат нэвтрүүлгээс Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явц, түүний агуулга, ач холбогдол, парламентын засаглалыг бэхжүүлж ирсэн түүхийн талаар мэдэх болно.