МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна

Нийтэлсэн огноо: 2023.08.30

Хуваалцах Жиргэх

МУИС-ИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын байрны нэр: эрдэм шинжилгээний гэрээт ажилтан

Гүйцэтгэх ажил, үүрэг: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийх, болон холбогдох бусад ажил.

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Боловсрол: Хууль зүйн бакалавр эсхүл түүнээс дээш зэрэгтэй

– Мэргэжил: Эрх зүйч

– Туршлага: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохих туршлагатай

- Англи эсхүл бусад түгээмэл гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх;

- Монгол хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/;

• Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан нэгээс доошгүй байгууллагын тодорхойлолт);

•Өргөдөл (эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар ажиллахыг хүсэж буй үндэслэлээ танилцуулсан байх).

Бүртгэл: Материалыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн Төв номын сангийн 403 тоот өрөөнд биеэр авч ирэх, эсвэл munkhsaikhan_o@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Холбогдох утас: 95004161