Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулийн түүхэн хөгжил” сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагч нарт зохион байгуулав.
Сургалтаар Үндсэн хуулийн түүхэн хөгжил, түүний үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагын талаар явуулсан бөгөөд тус сургалтыг МУИС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн судлаач Ж.Алтансүх зохион байгуулав.
Үндсэн хуульт ёс, түүний үүсэл хөгжил, үнэт зүйлийн талаар сургалт хийсний дараа оролцогчид Үндсэн хуулийн ойлголт, үзэл санааны талаар байр сууриа илэрхийлсэн болно.