Судалгааны семинар

Нийтэлсэн огноо: 2025.01.27

Хуваалцах Жиргэх

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний сургалт, семинарыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн сургалтаар Систем анализын онол-арга зүй сэдвийн хүрээнд "Үндсэн хуулийг судлахад систем динамикийн аргыг хэрэглэх нь" сэдвээр док. О.Машбат 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны лекцийн дугуй зааланд лекц унших тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.