МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний ажилтан
Гүйцэтгэх ажил, үүрэг: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийх, болон холбогдох бусад ажил.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Хууль зүйн бакалавр эсхүл түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжил: Эрх зүйч, хуульч
- Туршлага: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохих туршлагатай
- Хэлний чадвар: а. Англи эсхүл бусад түгээмэл гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх; б. Монгол хэлний найруулга зүйн чадварыг сайн эзэмшсэн байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/;
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан нэгээс доошгүй байгууллагын тодорхойлолт);
- Ажилд орох өргөдөл (эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар ажиллахыг хүсэж буй үндэслэлээ танилцуулсан байх).
Бүртгэл: Материалыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл МУИС-ийн Төв номын сангийн 403 тоот өрөөнд биеэр авч ирэх, эсвэл selenge_kh@num.edu.mn, Altansukh.law@gmail.com хаягаар илгээнэ үү.
Холбогдох утас: 99055109, 99990988