Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран “Үндсэн хуулийн эрх зүй 2026” мэтгэлцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү мэтгэлцээний зорилго нь эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа суралцагчийн Үндсэн хуулийн эрх зүйн болон Үндсэн хуулийн процессын эрх зүйн онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлан таниулах, мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Мэтгэлцээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын сургалтын байгууллагад эрх зүйч мэргэжлээр өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын түвшний суралцагч оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах удирдамжаас авч, өргөнөөр оролцохыг урьж байна.
Оролцох багуудыг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгэлийг constitutional.law.institute.num@gmail.com хаягаар хүлээн авна.
Техникийн зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагт МУИС-ын Номын сангийн 402 тоот танхимд зохион байгуулна.
Мэтгэлцээний удирдамж: https://drive.google.com/.../147lx24Z6YcvIgon2KNy.../view...
Мэтгэлцээний тохиолдол: https://drive.google.com/.../14aeTcyWgogPHGFViHTz.../view...

.png)
