2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс МУИС, ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимтэй хамтран Үндсэн хуулийн эрх зүйн Профессорын багийн ээлжит семинарыг зохион байгууллаа. Тус семинарт Ирланд улсын Үндсэн хуулийн Конвенцийн даргалагч асан Том Арнолд зочин судлаачаар оролцож, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд болон түүний төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрт нөлөөлж буй байдлын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн Ирланд улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, зөвлөмж боловсруулах зорилгоор 2012-2014 оны хооронд байгуулагдсан 100 гишүүнээс бүрдэх (66 нь энгийн иргэд, 34 нь парламентын гишүүд) Ирланд улсын Үндсэн хуулийн Конвенцын талаар туршлага солилцохоос гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад иргэдийн оролцоог хангах процедурын хамгаалалт, механизмын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

