Үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалах нь хуульч, эрх зүйчдийн мэргэжлийн хариуцлагын чухал хэсэг мөн. Иймд, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь магистрант, докторантыг Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, Хууль зүйн сургуулийн оюутнуудын судалдаг “Үндсэн хуулийн эрх зүй,” “Үндсэн хуулийн процессын эрх зүй,” “Хүний эрх” болон бусад холбогдох хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, тэдгээрийн стандартыг боловсруулахад мэргэшсэн багш нар болон хууль зүйн сургуулиудтай хамтран ажиллаж, судалгааг хийж, хэлэлцүүлэг өрнүүлдэг.
Түүнчлэн, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамаарах “Үндсэн хуулийн эрх зүй,” “Хүний эрх” сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, энэ талаар судалгааны ажил хийх, өндөр мэргэшсэн багш нараар хичээл заалгах, хичээл хоорондын уялдаа холбоог хангахад анхаарч ажиллаж байна.