МУИС-Үндсэн хуулийн хүрээлэн нь Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцийн хүрээнд үндсэн хуулийн эрх зүйн судалгааг чанарын өндөр төвшинд хараат бусаар гүйцэтгэхийг зорьдог. Үндсэн хуулийн эрх зүйн суурь, бодлогын, практикийн, салбарын болон салбар дундын судалгааг дараах чиглэлээр хийнэ:
- Үндсэн хуульт ардчиллын онол, философи
- Харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй
- Хүний эрх, түүнийг хамгаалах механизм
- Төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцэл
- Хууль тогтоох эрх мэдэл
- Гүйцэтгэх эрх мэдэл
- Шүүх эрх мэдэл
- Нутгийн удирдлага
- Үндсэн хуулийн хяналт
- Бусад
Хүрээлэн төслийн судалгаа, захиалгат судалгааны зэрэгцээ өөрийн санаачилгаар дотоод судалгааг үндсэн болон гэрээт судлаачидтай хамтран гүйцэтгэдэг. Түүнчлэн, Хүрээлэн нь үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд судалгаагаараа оролцож, шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд чухал эх сурвалжийг орчуулах, Үндсэн хуулийн цэцийн болон шүүхийн шийдвэрт анализ хийх, хэлэлцүүлэх зэрэг ажлыг хийдэг.