Эрдэмтэн, судлаачдын зөвлөл
Хүрээлэнд Үндсэн хуулийн эрх зүйн эрдэмтэн, судлаачдын зөвлөл ажилладаг. Тус зөвлөлд МУИС-ийн болон бусад их, дээд сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийдэг эрдэмтэн багш, судлаач, хуульч нар багтдаг.
2022 оны IV сарын 20-ны өдөр Эрдэмтэн, судлаачдын зөвлөл анхдугаар уулзалтаа хийж, хүрээлэнгийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн. Эрдэмтэн, судлаачдын зөвлөлийн гишүүд нь Хүрээлэнгийн судалгаа, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа болон бусад үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
Хүрээлэнтэй хамтран ажиллах сонирхолтой, Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа тогтвортой хийдэг буюу энэ чиглэлээр мэргэшсэн багш, судлаач, хуульч, эрх зүйчид хүсэлт гаргах замаар Эрдэмтэн, судлаачдын зөвлөлд гишүүнээр элсэх боломжтой (хүсэлтийг ЭНДЭЭС татан авч илгээнэ үү).
Ажлын албаны хамт олон
Албан хаагчид
Х.Сэлэнгэ (Ph.D)
Х.Сэлэнгэ нь 2023 оны XI сараас эхлэн Хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хашихын зэрэгцээ МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессороор ажиллаж байна. Тэрээр Ташкентын их сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэрэгжлээр дүүргэж (1976-1981), улмаар Марксизм - Ленинизмын дээд сургуулийг улс төр судлалын чиглэлээр (1984-1986) суралцаж төгссөн. Х.Сэлэнгэ нь ромын эрх зүй, эрх зүйн философи, нийтийн болон хувийн эрх зүйн философи: онол, арга зүйн асуудал, эрх зүйн философийн орчин үеийн онолууд, эрх зүйн үнэт зүйл: онол - арга зүйн асуудал болон хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй зэрэг чиглэлүүдээр тасралтгүй 40 жил хичээл зааж байгаа бөгөөд 2022 оны XI сард Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн юм.
С.Бат-Орших (LL.M)
С.Бат-Орших нь Хүрээлэнд эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар 2022 оны IX сараас эхлэн ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн ХЗС төгсөж (2018), “Гадаадын иргэдийн хамгаалалтад олгогдох ёстой Минимум стандарт ба түүний агуулга” сэдвээр Японы Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг (2022) хамгаалсан. С.Бат-Орших нь Хүрээлэнд ажиллахын зэрэгцээ МУИС-д “Хүний эрх”, “Үндсэн хуулийн эрх зүй” хичээлүүдийг цагаар зааж байна.
О.Дарханболд (LL.M)
О.Дарханболд нь 2023 оны III сард Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, Монгол Улсад хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцоор нь хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд ажиллаж байна. О.Дарханболд нь 2017 онд БНСУ-ын Кореа Их Сургуулийн Бизнесийн Сургуулийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн, 2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн, 2023 онд “Монгол Улсын төсвийн зардал, өрийг хязгаарлах асуудлыг Үндсэн хуулийн эдийн засгийн онолын үүднээс авч үзэх нь” сэдвээр Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Ажиллаж байсан хүмүүс
О.Мөнхсайхан (LL.D)
О.Мөнхсайхан нь 2022 оны I сараас 2023 оны XI сарыг хүртэл Хүрээлэнгийн захирлын албан тушаалыг эрхэлсэн бөгөөд 2023.XI.16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Мөн МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт профессороор ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн ХЗС төгсөж (2005), Японы Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд магистр (2008), улмаар тус сургуульдаа докторын зэрэг (2011) хамгаалсан. О.Мөнхсайхан нь үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүхийн эрх зүй, харьцуулсан эрх зүй, эрх зүйн болон улс төрийн философийн чиглэлээр судалгаа хийж, 2013-2023 онд дангаараа 10 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад эрдэмтэн судлаачидтай хамтран 6 ном хэвлүүлсний дээр 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлж, 9 бүтээл эмхэтгэж, 4 бүтээл редакторлан ажилласан байна.
Н.Энхцэцэг (LL.M)
Н.Энхцэцэг нь Хүрээлэнд эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар 2022 оны III сараас 2023 оны II сар хүртэл ажилласан. Тэрээр Гадаад хэлний дээд сургууль (1995), Улаанбаатар-Эрдэм их сургуулийг төгсөж (2001), Японы Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд “Үндсэн хуулийн цэц хүний эрхийг хамгаалах дотоодын механизм болох нь” сэдвээр магистрын зэрэг (2008) хамгаалсан бөгөөд одоо МУИС-ийн ХЗС-ийн докторант юм. Н.Энхцэцэг нь хүний эрх, хүүхдийн эрхийн байгууллага, төсөл хөтөлбөр болон хуулийн практикт мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлсэн, Chambers & Partners-т эрэмбэлэгдсэн туршлагатай хуульч юм.
Б.Дөлгөөн (LL.D)
Б.Дөлгөөн нь Хүрээлэнд эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар 2022 оны III сараас 2022 оны IX сар хүртэл ажилласан. Тэрээр МУИС-ийн ХЗС төгсөж (2012), Японы Осака их сургуулийн Хууль зүйн сургуульд магистр (2015), улмаар тус сургуульдаа “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагаа” сэдвээр докторын зэрэг (2021) хамгаалсан. Б.Дөлгөөн нь Хүрээлэнд ажиллахын зэрэгцээ МУИС-ийн ХЗС-д “Захиргааны эрх зүй” хичээлийг цагаар заадаг байв.