Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан
Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: АРДЧИЛСАН СОНГУУЛЬ” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн уралдааны I шатанд судлаачийн ангилалд 15 илтгэл, оюутны ангилалд 30 илтгэлийг хүлээн авч ангилал тус бүрд шилдэг илтгэлийг шалгаруулсан. Улмаар 2026 оны 1 сарын 12-ны өдөр II шатанд шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Судлаачдын ангиллын Тэргүүн байрт “Үндсэн хуульт ёс ба ардчилсан институтын хөгжил: Сонгуулийн төв байгууллагын бүтэц-чиг үүргийн бие даасан байдалд өгөх санал” сэдвээр Б.Сарантуяа шалгарлаа. Харин, оюутны ангилалд Тэргүүн байр шалгараагүй болно.


