Сургалт, сурталчилгаа

Нийтэлсэн огноо: 2022.09.20

Хуваалцах Жиргэх

Нийгмийн идэвхтэй иргэдийн олонх нь Үндсэн хуульт ардчилсан дэглэм, түүний үнэт зүйлийг ойлгож итгэл үнэмшлээ болгохгүй бол уул дэглэм урт хугацаанд тогтвортой орших боломжгүй юм. Иймд, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь эрх зүйчээс бусад мэргэжлээр сурч буй оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэг, чадвар, хандлага олгоход дэмжлэг үзүүлдэг.