Алсын хараа, зорилго, үндсэн зарчим

Нийтэлсэн огноо: 2022.11.22

Хуваалцах Жиргэх

Хүрээлэнгийн алсын хараа нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг Монгол Улсын эрдэм шинжилгээний тэргүүлэгч хүрээлэн болоход чиглэнэ.

Хүрээлэнгийн зорилго нь Монгол Улсад Үндсэн хуульт ардчилал, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

Үндсэн хуульт ардчилалд үнэнч байх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх, академик эрх чөлөөг эрхэмлэх, судалгааны ёс зүйг сахих, хараат бус, бие даасан байх, бодитой, үндэслэлтэй хандах, судалгааны болон бусад ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх нь Хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.