Төслийн танилцуулга: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Ханнс Зайделийн сантай 2023 оны 5 дугаар сараас “Хүний эрхийн салбар дахь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Үндсэн хуулийн шүүхийн жишиг шийдвэрүүд” орчуулгын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн шүүхийн шийдвэр орчуулах үе шат амжилттай дуусаж байгаа бөгөөд одоо холбогдох шүүхийн шийдвэрүүдийн орчуулгыг редакторлах, хэвлэлтэд шилжүүлэх ажил үлдээд байна. Төлөвлөгөөний дагуу дээрх ажлуудыг 2023 оны 11 сарын 15-ны дотор гүйцэтгэх юм.
Сонгон шалгаруулах ажил: Академик редактор 1
Ажлын хөлс: Академик редактор - нэг хуудас 35,000 төгрөг
Академик редакторт тавигдах шаардлага:
- Хууль зүйн доктор зэрэгтэй байх
- Эрх зүйч мэргэжилтэй байх
- Хүний эрхийн чиглэлээр 3-с доошгүй жил хичээл зааж байсан, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байсан, түүнчлэн редактораар ажиллаж байсан туршлагатай байх
- Англи хэлийг академик түвшинд эзэмшсэн байх. Герман хэлийг академик түвшинд эзэмшсэн бол давуу тал болно;
- Монгол хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/;
• Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
•Өргөдөл (академик эсхүл техникийн редактораар ажиллахыг хүсэж буй үндэслэлээ танилцуулсан бичвэр).
Бүртгэл: Материалыг 2023 оны 10 дугаар сарын 18 (Лхагва)-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн Төв номын сангийн 403 тоот өрөөнд биеэр авч ирэх, эсвэл info.cli.num@gmail.com хаягаар илгээнэ үү.
Холбогдох утас: 976 95426532