“ҮНДСЭН ХУУЛЬ, ЗАХИРГАА, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН СУУРЬ АСУУДЛУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МУИС-ийн Хууль Зүйн Сургууль болон Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Хуулийн ахисан түвшний сургуулиуд уламжлал болгон хамтран зохион байгуулдаг “Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд” сэдэвт
Олон улсын эрдэм шинжилгээний V бага хурал 2024.03.20-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус бага хурлаар “Монгол Улсын Үндсэн хууль дахь ёс суртахууны өгөгдөл”, “Шүүхийн бие даасан байдал (Япон улсын жишээн дээр)”, “Узбекистан улс дахь өрсөлдөөний эрх зүй ба бодлого”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь дижиталчлал” зэрэг Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн асуудлуудын талаар ХБНГУ, БНСУ, ОХУ, Узбекистан, Япон, Монгол гэсэн 6 орны нийт 13 илтгэгч өөрсдийн судалгаагаа танилцуулж хэлэлцүүллээ /Дэлгэрэнгүйг хурлын хөтөлбөрөөс үзнэ үү/. Энэ удаагийн олон улсын бага хурал нь Үндсэн хууль, Захиргааны эрх зүйн суурь асуудлуудаас гадна, Эдийн засгийн эрх зүйд хамаарах асуудлын хүрээнд илтгэл болон панел хэлэлцүүлгийг англи хэл дээр зохион байгуулснаараа онцлог болохыг тэмдэглэх нь зүйтэй.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс тус хурлыг зохион байгуулахад хамтран оролцлоо. Хүрээлэнгийн зүгээс хурлыг хамтран зохион байгуулсан, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Дээд Шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, сурталчилгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Нагояагийн Их Сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн институт (ASCI), Ханнс Зайделийн сан, Чимид сан, Легал дата компанийн хамт олонд, түүнчлэн хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт илтгэгч, хэлэлцүүлгийн панелист нар, хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нартаа гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Хурлын үйл ажиллагаа болон хуралд хэлэлцэгдсэн нийт илтгэлийг зохион байгуулагчдын зүгээс цахим хэлбэрээр Legaldata.mn (https://legaldata.mn/news/324) дээр үнэгүй байршуулсан бөгөөд цаашид цаасан хэлбэрээр олон нийтийн хүртээлд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
The 5th International Conference on "The Fundamental Issues of Constitutional, Administrative, and Economic Law" was successfully held.
For the fifth time, the annual international conference on "The Fundamental Issues of Constitutional, Administrative, and Economic Law," co-organized by the School of Law of the National University of Mongolia (NUM) and Nagoya University Graduate School of Law, Japan, was successfully held on March 20, 2024.
The Conference covered a variety of topics including "An Examination of the Inclusion of Moral Elements in the Constitution of Mongolia," "Toward a Contextualized Approach to the Independence of the Judiciary," "Competition Law and Policy in Uzbekistan: Challenges and Opportunities," and "Digitization of Administrative Court Proceedings." Thirteen speakers from six countries—Germany, Korea, Russia, Uzbekistan, Japan, and Mongolia—presented their research and discussed issues of constitutional, administrative, and economic law (see more on the Conference agenda). This year's conference was significant for including economic law issues for the first time.
The NUM School of Law would like to express its heartfelt gratitude to all organizations that participated in and supported the Conference, the Constitutional Court (Tsets) of Mongolia, the Secretariat of the State Parliament (State Great Khural), the Judicial Training, Research, and Information Institute under the Supreme Court of Mongolia, the National Legal Institute, and the Constitutional Law Institute of NUM, the Asian Satellite Campuses Institute, Hanns Seidel Foundation, Chimid Foundation, Legal Data LLC as well as all the speakers, panelists, and guests who attended the Conference. We wish you all the best in your future studies and careers.
The organizers have made the conference videos available to the public at Legaldata.mn (https://legaldata.mn/news/324) and are now working to publish the presentations in paper form.