МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна
Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний гэрээт ажилтан
Гүйцэтгэх ажил, үүрэг: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийх, болон холбогдох бусад ажил.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Хууль зүйн бакалавр эсхүл түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжил: Эрх зүйч
- Туршлага: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохих туршлагатай
- Хэлний чадвар: а. Англи эсхүл бусад түгээмэл гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх, б. Монгол хэлний найруулга зүйн чадварыг сайн эзэмшсэн байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/;
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан нэгээс доошгүй байгууллагын тодорхойлолт);
- Ажилд орох өргөдөл (эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар ажиллахыг хүсэж буй үндэслэлээ танилцуулсан байх).
Бүртгэл: Материалыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн Төв номын сангийн 403 тоот өрөөнд биеэр авч ирэх, эсвэл batorshikh@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Холбогдох утас: 95004161