"Үзэл бодлоо илэрхийлэх эрх" доктор Г.Нарантуяа

Нийтэлсэн огноо: 2022.12.23

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг Хүрээлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа "Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж "үзэл бодлоо илэрхийлэх эрх" хичээлийн хөтөлбөр боловсруулсан. Тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "Тэмүүжин өрлөг" сургуулийн 10-р ангийн сурагчдад хичээл заасан юм. Та бүхэн түүний "үзэл бодлоо илэрхийлэх эрх" сэдэвт хичээлийн танилцуулгыг үзэх боломжтой.

Зураг №1. Г.Нарантуяа багш Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчдын хамт

Үзэл бодлоо илэрхийлэх эрх- Г. Нарантуяа (Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор)

Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь