"Амьд явах эрх" багш Э.Туулайхүү

Нийтэлсэн огноо: 2022.12.23

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг Хүрээлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн магистр Э.Туулайхүү "Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран ажилласан юм. Тодруулбал, тэрээр НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар ("Амьд явах эрх," No36, 2019; §6)-ыг Монгол хэл рүү анх удаа орчуулж, нийтэд зориулсан "Амьд явах эрх" хичээлийн хөтөлбөр боловсруулсан юм. Тэрээр энэ сэдвээрээ 2022.09.27-нд МУИС-ийн Байгаль-Эх лицей сургуулийн сурагчдад, 2022.09.23-нд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүний эрх (ахисан түвшин) судалж буй оюутнуудад тус тус хичээл заасан юм.

 

Зураг №1. Э.Туулайхүү багш МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн сурагчдын хамт

 

 

Амьд явах эрх- Э.Туулайхүү (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн магистр)

Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь