"Тэгш эрх" доктор Д.Сүнжид

Нийтэлсэн огноо: 2022.12.23

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг Хүрээлэн хэрэгжүүлсэн билээ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор Д.Сүнжид тэгш эрхийн чиглэлээр ХБНГУ-д докторын зэрэг хамгаалж мэргэшсэн эрдэмтний хувьд энэ төслийн судлаачдын нэгээр ажиллаж хувь нэмэр оруулсанд талархаж байна. Тодруулбал, тэрээр НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбарууд ("Үл ялгаварлан гадуурхал," No18, 1989; "Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхийн тэгш байдал" No28, §3, 2000)-ыг Монгол хэл рүү анх удаа орчуулж, нийтэд зориулсан "Тэгш эрх" хичээлийн хөтөлбөр боловсруулсан юм. Тэрээр энэ сэдвээрээ 2022.09.13-нд Дорнод аймгийн 1-р сургуулийн 12-р ангийн сурагчдад, 2022.10.07-нд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүний эрх (ахисан түвшин) судалж буй оюутнуудад тус тус хичээл заасан юм.

 

Зураг №1. Д.Сүнжид багш Дорнод аймгийн 1-р сургуулийн сурагчдын хамт

Тэгш эрх Д.Сүнжид (Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор)

Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь