"Халдашгүй, чөлөөтэй байх эрх" доктор Б.Түмэндэмбэрэл

Нийтэлсэн огноо: 2022.12.23

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг Хүрээлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ХЗҮХ-ийн ахлах судлаач, хууль зүйн доктор Б.Түмэндэмбэрэл "Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж "халдашгүй, чөлөөтэй байх эрх" хичээлийн хөтөлбөр боловсруулсан. Тэрээр 2022 оны 10 дугээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ын сургуулийн сурагчдад хичээл заасан юм. Та бүхэн түүний "халдашгүй, чөлөөтэй байх эрх" сэдэвт хичээлийн танилцуулга бичлэгийг үзэх боломжтой.

Зураг №1. Б.Түмэндэмбэрэл доктор Бат-Өлзий сумын ЕБС-ын сургуулийн сурагчдын хамт

"Халдашгүй, чөлөөтэй байх эрх" доктор Б.Түмэндэмбэрэл

Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь