"Хууль дээдлэх ёс" доктор О.Мөнхсайхан

Нийтэлсэн огноо: 2022.12.23

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг Хүрээлэн 2022 онд хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд МУИС-ийн нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан "Үндсэн хууль манай сургуульд" төслийн хүрээнд "хууль дээдлэх ёс" хичээлийн хөтөлбөр боловсруулснаас гадна "Хууль дээдлэх ёс: ерөнхий хандлага ба Монгол" сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн юм. Тэрээр өөрийн боловсруулсан гарын авлагыг турших зорилгоор 2022 оны 09 дугээр сарын 22-ны өдөр Нийслэлийн 33-р сургуулийн сурагчдад хичээл заасан билээ. Та бүхэн түүний "хууль дээдлэх ёс" сэдэвт хичээлийн танилцуулга бичлэгийг үзэх боломжтой.

Зураг №1. МУИС-ийн нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан

"Хууль дээдлэх ёс" доктор О.Мөнхсайхан

Зураг №2. Нийслэлийн ЕБ-ийн 33-р сургууль

Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь