Үндсэн хууль манай сургуульд төсөл

Нийтэлсэн огноо: 2023.02.08

Хуваалцах Жиргэх

Хүрээлэн нь Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд иргэдийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг хэрэгжүүлсэн билээ. Энэ зорилгоор нийт найман сэдвээр гарын авлага, сургалтын материалыг бэлтгэх, боловсруулах, НҮБ-ын хүний эрхийн хороо болон Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан Ерөнхий тайлбар (General comment)-ыг орчуулж, хэвлүүлэх ажлыг судлаачтай хамтран гүйцэтгэсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилга, түүний ажлын ажлын албаны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн бөгөөд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрөөс санхүүжсэн юм.

Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь