Судалгааны семинар №06

Нийтэлсэн огноо: 2023.06.06

Хуваалцах Жиргэх

  • Судалгааны семинар №06 (2022.07.07, МУИС-ийн Номын сангийн 402 тоот): Энэ семинарт МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан, хууль зүйн доктор Б.Дөлгөөн “Human dignity: нэр томъёо, агуулга, шүүхийн шийдвэрийн анализ” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр “human dignity”-ийн агуулгыг Герман болон Япон улсын онолын тайлбар болон шүүхийн шийдвэрт анализ хийн тодорхойлж, Монгол Улсын хувьд ч “хувь хүн бүр үнэ цэнэтэй бөгөөд үүнийг хамгаалах нь төрийн үүрэг байх” тухай зохицуулах хэрэгцээ, шаардлага байгааг дурдсан юм.