ХБНГУ-ын Суурь хуулийн (Grundgesetz) талаар хэн, юу хэлэв?

Нийтэлсэн огноо: 2022.09.29

Хуваалцах Жиргэх

1949 оны 5 сард Суурь хууль (Grundgesetz) хүчин төгөлдөр болсон явдал нь Германы түүхэнд төдийлөн ач холбогдолгүй, ирээдүйгүй мэт санагдаж байв. Тухайн үед Баруун Германы удирдагч нар хоёр германы хуваагдлыг хурцадмал болгохоос санаа зовсондоо Үндсэн хууль (Consitution) биш,  Суурь хууль нэртэйгээр уг хуулийг баталсан байдаг. Үнэндээ дайнд ялагдаж, сүйрсэн, хуваагдсан улсын хувьд Үндсэн хууль батлах сонирхол байхгүй байсан гэж хэлж болно. Гэвч энэ явдлаас даруй 65 жилийн дараа Суурь хууль нь Германы түүхэн дэх хамгийн амжилттай Үндсэн хууль болж чадсан юм. Суурь хуулиас олон жил хүчин төгөлдөр байсан Үндсэн хууль Германы түүхэнд өмнө гарч байсангүй. Нийгмийн дэг журам, улс төрийн үйл хэрэгт Суурь хуулиас илүү ач холбогдолтой хууль гарч байсангүй. Олон нийтийн сайшаал, хүндэтгэлийг Суурь хуулиас өөр хууль хүртэж байсангүй. Дарангуй дэглэмээс ардчилсан дэглэмд шилжих хүсэлтэй олон улс орнуудад Суурь хуулийн адил загвар, жишээ болсон хууль үгүй билээ. Гэвч үндсэн хууль дангаараа дээрх амжилтад хүргэдэг хэрэг биш. Үндсэн хуулийг дээдэлж сахидаг Үндсэн хуулийн маш олон сайн шийдвэрүүд болон улс төрийн соёл, олон нийтийн хүлээн зөвшөөрөх явдал үүнтэй салшгүй холбоотой.

/ Dieter, Grimm. 2016. “Constitutionalism: Past, present, and future” Oxford: Oxford University press, 166-67./

/ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шүүгч асан, Хумболдтын их сургуулийн профессор Диэтэр Гримм./ Зургийг: Харвард невс сайтаас авав.

Бэлтгэсэн. Т.Лхагважаргал