"Улс төрийн санхүүжилт, сонгогчдын үйл байдал: Монгол, Япон, Солонгос" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
МУИС, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Стратеги академи хамтран “УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ, СОНГОГЧДЫН ҮЙЛ БАЙДАЛ: МОНГОЛ, ЯПОН, СОЛОНГОС” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд өдгөө 30 гаруй жил болж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийт УИХ-ын 8 удаагийн, ерөнхийлөгчийн 8 удаагийн, орон нутгийн 8 удаагийн сонгуулийг тус тус чөлөөт, ардчилсан зарчмаар зохион байгуулжээ. Энэ хугацаанд сонгууль, сонгуулийн системийн асуудал тодорхой түвшинд судлагдаж ирсэн ч Монголын сонгогчдын зан үйл түүнд нөлөөлөх хүчин зүйлтэй холбоотой судалгаа ховор билээ. Түүнчлэн азийн хөгжингүй улс орнуудын сонгогчийн үйл байдлыг судалдаг арга зүй, сонгуулийн зарчим, улс төрийн санхүүжилтийн туршлагын талаар тухайн улсын судлаачдын судалгааны үр дүнг сонсож харьцуулсан хэлэлцүүлэг өрнөж байгаагүй. Иймд дээрх асуудлуудыг хөндөн “Улс төрийн санхүүжилт, сонгогчдын үйл байдал: Монгол, Япон, Солонгос” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Энэхүү хуралд БНСУ, Япон, Монгол улсын судлаач, эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлнэ. Тухайлбал, тус хуралд Солонгос улсаас доктор Шин Жонг Соб (БНСУ-ын Сүнгшил ИС-ийн Улс төр, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч), доктор Пак Бом Соб (БНСУ-ын Сүнгшил ИС-ийн Улс төр, олон улсын харилцааны тэнхимийн багш), судлаач Хуан Нам Жү (БНСУ-ын Үсог ИС-ийн Ардчилал судлалын хүрээлэнгийн судлаач) нар хүрэлцэн ирж, Япон улсаас доктор Масаки Танигүчи (Токиогийн Их сургуулийн Улс төр-эрх зүйн төгсөлтийн дараах сургуулийн профессор) цахим хэлбэрээр оролцож өөрсдийн илтгэлүүдээ хэлэлцүүлэх болсныг дуулгахад таатай байна.
Хуралд оролцохыг хүсвэл доорх Google формыг бөглөнө үү.
https://docs.google.com/.../1FAIpQLSc0ZEORKwyt7O.../viewform
Хамрах хүрээ: Их дээд сургуулийн багш, оюутнууд, улс төрийн намын төлөөлөл, тус салбарыг сонирхон судалдаг эрдэмтэн, судлаач нар
Зохион байгуулагч: МУИС, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Стратеги Академи
Дэмжигч байгууллага: Япон улсын элчин сайдын яам
Хэзээ: 2022 оны 10 сарын 21-ний өдөр 09:30 цагт эхэлнэ.
Хаана: МУИС-ийн төв номын сангийн 303 тоот танхим
Хурлын хэлбэр: Танхим болон цахим
Холбоо барих: 976-95929294