Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг Хүрээлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хууль зүйн доктор Д.Гангабаатар "Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж "сонгох, сонгогдох эрх" хичээлийн хөтөлбөр боловсруулсан. Тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн ЕБ-ын 92-р сургуулийн сурагчдад хичээл заасан юм.
Зураг №1. Д.Гангабаатар багш ЕБ-ын 92-р сургуулийн сурагчдын хамт
Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь