Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Үндсэн хууль манай сургуульд” төслийг 2022 онд Хүрээлэн хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын даргын зөвлөх, хуульч, арбитрч О.Номинчимэг "Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж "Хүүхдийн эрх" хичээлийн хөтөлбөр боловсруулснаас гадна НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар (№24, §17, 1989): "Хүүхдийн эрх", НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны ерөнхий тайлбар (№25, 2021): "Цахим орчин дахь хүүхдийн эрх" зэргийг Монгол хэл рүү анх удаа орчуулсан юм. Тэрээр 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Элит Интернэшионал ЕБ-ын сургуулийн 11-р ангийн сурагчдад хичээл заасан юм.
Зураг №1. О.Номинчимэг хуульч Элит Интернэшионал ЕБ-ын сургуулийн сурагчдын хамт
Тайлбар: 2022 оны 07 сарын 04-нд "Үндсэн хууль манай сургуульд" төслийн баг анхны уулзалтаа зохион байгуулсан нь