“Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг 2022 оны 10 сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийг нээж МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан үг хэлсэн бол, Отгонтэнгэр Их сургуулийн багш, хууль Р.Очирбал “Сурч боловсрох эрхийн тулгамдсан асуудал” сэдвээр, МУИС-ШУС-ийн БУС-ийн Химийн тэнхимийн дэд профессор, доктор Ч.Нямгэрэл “Багш боловсролын тогтолцоо ба боловсролын хууль” сэдвээр, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Боловсролын хуульд өгсөн иргэний нийгмийн санал, байр суурь” сэдвээр өөрсдийн илтгэлүүдээ танилцуулж, хэлэлцүүлгийг өрнүүллээ.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс энэхүү хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн хамт олон, илтгэлүүдээ хэлэлцүүлсэн хүндэт илтгэгч нартаа болон хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нийт зочдодоо гүн талархал илэрхийлье.
Нийтэлсэн: Т.Лхагважаргал