МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэн судалгааны семинар №08-г МУИС-Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимтэй хамтран 2022 оны 10 сарын 20-нд зохион байгуулсан билээ.
Уг семинарт олон улсын эрх зүй судлаач А.Мандуул /LL.M/ “Монгол Улсын Үндсэн хуулийн 10.1 дэх хэсгийг олон улсын эрх зүйн үүднээс авч үзэх нь: олон улсын заншлын хэм хэмжээ болон олон улсын эрх зүйн зарчим” МУИС-Номын сангийн 402 тоотод илтгэл хэлэлцүүлсэн юм.
Семинарт илтгэл хэлэлцүүлсэн илтгэгч А. Мандуул болон уг сэдвийг сонирхон судалдаг багш, судлаач бусад оролцсон хүмүүст баярлалаа.