Судалгааны семинар №10-г амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн огноо: 2023.01.30

Хуваалцах Жиргэх

МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэн судалгааны семинар №10-г МУИС-Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимтэй хамтран зохион байгууллаа.

Уг семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт профессор, хууль зүйн ухааны доктор Д.Солонго "Сонгуулийн эрхийн хязгаарлалт: Харьцуулсан судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Семинарт илтгэл хэлэлцүүлсэн эрхэм багш Д.Солонго болон судалгааны семинарт оролцсон хүмүүст баярлалаа.