Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна

Нийтэлсэн огноо: 2023.03.07

Хуваалцах Жиргэх

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан судлаачдыг оролцуулсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн 2022 онд "Улс төрийн нам үүсгэн байгуулах, өөрчлөх, хориглох, татан буулгах эрх зүйн зохицуулалт" сэдвээр судалгаа хийсэн. Иймээс, тус хүрээлэн Нээлттэй Нийгэм Форумтай хамтран энэ судалгааны тайлангаа танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/.../1ImBu34QnHRCRm6ye.../edit

Хэзээ: 2023 оны 03 сарын 10-ны өдөр 16:00 цагт эхэлнэ.

Хаана: Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхим