- Судалгааны семинар №01 (2022.04.26, МУИС-ийн Номын сангийн 402 тоот): Улс төрийн намын эрх зүйн зохицуулалтын талаарх энэ судалгааны семинарт тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан, хууль зүйн доктор Б.Дөлгөөн “Улс төрийн намд тавих хяналт,” тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан, хуульч Н.Энхцэцэг “Улс төрийн намын бүртгэл, үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудал” сэдвээр тус тус хийж буй судалгааныхаа явцыг танилцуулж, хэлэлцүүлсэн.