- Судалгааны семинар №02 (2022.05.04, МУИС-ийн Номын сангийн 402 тоот): "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, боловсронгуй болгох асуудал" сэдвээр семинар зохион байгуулж, тус хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, профессор О.Мөнхсайхан, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан, хууль зүйн доктор Б.Дөлгөөн, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан, хуульч Н.Энхцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV курсын оюутан Т.Лхагважаргал тус тусын судалгаагаар илтгэл хэлэлцүүлэв.