“Францын Үндсэн хуулийн зөвлөл, түүний шинэ бүрэн эрх” сэдэвт лекцийг зохион байгуулна.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс ээлжит лекцээ зохион байгуулах гэж байгаа тул эрхэм таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай энэ удаагийн лекцээр Япон Улсын Фүкүокагийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, доктор Такэсүэ Казумаса “Францын Үндсэн хуулийн зөвлөл, түүний шинэ бүрэн эрх” сэдвээр лекц унших юм.
Өнөөдөр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль (1992)” болон “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (1997)”-иудын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаа билээ. Манай улсын Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн дээрх материаллаг хийгээд процессын хуулиудыг өнөөгийн нийгмийн хөгжил, өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэн сайжруулах ажил эд хийгдэж байгаа энэ үед профессор Такэсүэ бидний хүсэлтийг хүлээн авч Францын Үндсэн хуулийн шүүхийн талаарх лекц унших болсныг дуулгахад таатай байна.
Профессор Такэсүэ Казумаса нь Үндсэн хууль, тэр дундаа Бельгийн Үндсэн хуулийн талаар нарийвчилсан судалгаа хийдэг эрдэмтэн юм. Тэрээр “Сууриас нь ойлгох Үндсэн хууль, 3 дах хэв., (Япон: Саганошоин, 2020)”, “Шинэ оюутнуудад зориулсан хуулийн сургуулийг давж гарах сурах арга барил, (Япон: Хоорицүбункаша, 2016)”, “Үндсэн хуулийн гарын авлага, (Япон: Саганошоин, 2007)” зэрэг номын зохиолч билээ. Мөн профессор Такэсүэ нь 30 гаруй жил Бельгийн Үндсэн хуулийн талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд 2020 онд Бельгийн эзэн хаанаас “Officier de l'Ordre de Leopold (Леопольдын одон)” буюу Үндэсний баатар цолоор шагнагдсан юм.
Энэхүү лекцэд оролцох эсэхээ 2023.06.21-ны дотор дараах холбоосоор https://shorturl.at/nFTVZ -оор орж мэдэгдэнэ үү.