ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна

Нийтэлсэн огноо: 2023.06.27

Хуваалцах Жиргэх

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, лекц зохион байгуулж, ном хэвлэж байгаа билээ. Тус хүрээлэн энэ удаа Хууль зүйн үндэсний хүрээлэн, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнтэй хамтран “ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Солонгос, Монгол судлаач, эрдэмтэд тус тусын улс дахь Үндсэн хуулийн шүүхийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, холбогдох асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм. Тиймээс эрхэм таныг энэхүү хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Хамрах хүрээ: Үндсэн хуулийн чиглэлээр сонирхон судалдаг их, дээд сургуулийн багш, хуульч, судлаач болон оюутан

Хэзээ: 2023.06.28. 08:30 цагаас

Хаана: МУИС-ийн I байр “Эрдмийн танхим” (Дугуй заал)

Хурлын хэлбэр: Танхим

Хэл: Солонгос илтгэлийг монгол хэл рүү орчуулна (синхрон)

Холбоо барих: 976-97101077

Та энэхүү лекцэд оролцох эсэхээ 2023.06.27-ны дотор дараах холбоосоор https://shorturl.at/eDEW3 -оор орж мэдэгдэнэ үү.