Дадлага
МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд МУИС-ийн болон бусад их, дээд сургуулийн оюутан үйлдвэрлэлийн болон бусад төрлийн дадлага хийх боломжтой. Оюутан тус хүрээлэнгийн дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар судалгааны байгууллагын орчинд орж, судалгаа хийх арга барилд суралцах, багаар ажиллах болон бусад чадвараа хөгжүүлэх давуу талтай. Одоогоор тус хүрээлэнд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 3 дугаар курсийн оюутан Т.Эмүжин, 2-р курсийн оюутан Б.Энгүүн дадлага хийж байна.
МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь дангаар болон бусад байгууллагатай хамтран Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийх сонирхолтой судлаач, оюутнуудад тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулна. Тэтгэлэг олгохтой холбоотойгоор хамтран ажиллах байгууллага, хувь хүн cli.num.edu@gmail.com болон munkhsaikhan_o@num.edu.mn э-мэйл хаяг руу хандана уу.
Дадлагажигчид өгөгдөх үүрэг даалгавар:
- Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийх
- Хүрээлэнгийн гүйцэтгэж буй судалгаанд туслах
- Хүрээлэнгийн гүйцэтгэж буй судалгаанд шаардлагатай мэдээлэл цуглуулах
- Хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
- Бусад
Дадлагажигчид тавигдах шалгуур:
- Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх (үйлдвэрлэлийн дадлагажигч оюутны хувьд төгсөх курсийн оюутан байх, практикийн болон урамшуулалгүйгээр дадлагажигч оюутны хувьд 2-оос дээш курсийн оюутан байх)
- Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
- Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийх хүсэл эрмэлзэлтэй байх
- Ямар нэгэн гадаад хэлний мэдлэгтэй байх
- “Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд оюутан дадлагажуулах журам”-тай танилцаж, зөвшөөрсөн байх. Журмыг ЭНД дарж үзнэ үү.
Урамшуулал: Үйлдвэрлэлийн дадлагажигч оюутны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, бусад хэлбэрийн дадлагажигч оюутны хувьд ажилласан цагийн хөлсөөр урамшуулал олгоно.
Дадлагажигч шалгаруулах явц: Хүрээлэнд дадлага хийхэд тавигдах шалгуурыг хангасан оюутан дараах материалыг жил бүрийн 06 сарын 01-ны өдрөөс 07 сарын 31-ны өдрийг хүртэл хүрээлэнгийн цахим хаяг болох cli.num.edu@gmail.com, munkhsaikhan_o@num.edu.mn-руу ирүүлнэ үү.
- CV (CV нь чөлөөт хэлбэртэй байна)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сурч буй сургуулийн гэрчилгээ
- Сурлагын дүнгийн хуулбар
- Гадаад хэлний төвшин тогтоох шалгалтын гэрчилгээ (зөвхөн байгаа хүмүүст хамаарна)
- Яагаад тус хүрээлэнд дадлага хийх хүсэлтэй байгаа тухай эссэ (эссэ нь чөлөөт хэлбэртэй байх бөгөөд А4-ийн 2 нүүрнээс хэтрэхгүй байх)
- Өөрийн гүйцэтгэж байсан судалгааны бүтээлүүдийн хуулбар
Хүрээлэн нь материалын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст 08 сарын 05 -ны дотор утсаар мэдэгдэнэ. Эхний шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудаас ярилцлага авах бөгөөд ярилцлаганд тэнцсэн оюутанд утсаар мэдэгдэнэ. Ярилцлага зохион байгуулагдах өдрийг хүрээлэнгийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.
Хүрээлэнд дадлага хийх оюутны сонгон шалгаруулалтанд тэнцсэн танд баяр хүргэе. Та хүрээлэнд ирэхийнхээ өмнө танд урам өгөх болон чиглэл өгөх бяцхан зөвлөмжийг энд дарж уншина уу.
Дадлага хийх хүсэлт гаргасан оюутнуудын хувийн мэдээлэл нь хүрээлэнгээс дадлагажигч оюутан сонгон шалгаруулахтай холбоотойгоор албан хэрэгцээнд ашиглагдах бөгөөд өөр хэлбэрээр гадагш задруулахгүй.