Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны эрх зүйн танхимийн шүүгч Ц.Цогтын (LL.D.) бичсэн “Statutory Interpretation in Mongolia: Emancipating from the Abstract Approach (Монгол Улс дахь хуулийн тайлбар: Абстракт хандлагаас ангижрах нь)” номын нээлт 2023 оны 06 сарын 30-нд МУИС-ийн Төв номын сангийн 402 тоот танхимд зохион байгуулагдлаа.
Шүүгч Ц.Цогт Дьюкийн их сургуульд суралцаж, АНУ-д шүүх судлалаар магистрын зэрэг хамгаалсан бүтээлийнхээ талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнөсөн юм. Бүтээлийг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс англи хэл дээр хэвлүүлсэн бөгөөд ирсэн зочиддоо хувийг гардуулав.
Хүрэлцэн ирсэн нийт зочиддоо болон Ц.Цогт багшийн цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.