МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн Сарлагтан Отгонбаярын Машбатын хууль зүйн доктор (Ph.D.)-ийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлд албан ёсны шүүмжлэгч байгууллагаар томилогдон ажиллав.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Докторант Сарлагтан Отгонбаярын Машбатын “Парламентын улс дахь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийн зарчим хэрэгжих онцлог, өнөөгийн асуудал” сэдэвт доктор (Ph.D.)-ийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлд албан ёсны шүүмжлэгч байгууллагаар томилогдон ажиллалаа.
О.Машбат нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо хуваарилагдах уу, хяналт тэнцлийн механизм шаардлагатай юу, Монгол Улсад үүнтэй холбоотой тулгамдсан асуудал юу вэ, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг сүүлийн хорь орчим жил тууштай судалжээ. Түүний “Парламентын улс дахь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийн зарчим хэрэгжих онцлог, өнөөгийн асуудал” сэдэвт бүтээл нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг судлахдаа зөвхөн норматив хандлагаас татгалзаж “улс төр – эрх зүйн харьцуулсан хандлага”-ыг баримталснаараа шинэлэг байна. Мөн Үндсэн хуулийн эрх зүйд төрийн эрх мэдлийн хуваарилалт парламентын засагт хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийг уусгадаг буюу төвлөрүүлдэг гэх хэт хялбарчилсан ойлголтыг онолын болон практик жишээ дээр няцааж нарийвчлан судалснаараа онцлогтой юм.
О.Машбат нь холбогдох улс төрийн үйл явдал бүрийг гярхай ашиглаж, энэ бүхнийхээ үр дүнд “Парламентын улс дахь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийн зарчим хэрэгжих онцлог, өнөөгийн асуудал” сэдвээр хууль зүйн доктор (Ph.D.)-ийн зэрэг амжилттай хамгаалсан Сарлагтан Отгонбаярын Машбат Танд халуун баяр хүргэе.