“Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиум зохион байгуулагдана.
ENGLISH BELOW:
“Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиум зохион байгуулагдана.
Европын холбооны санхүүжилтээр "ERASMUS Plus" олон улсын төслийн хүрээнд Итали улсын Миланы Их сургууль, Франц улсын Каен Нормандийн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг Их Сургууль “Харьцуулсан эрх зүй” төслийг 2023 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна.
Европын холбооны Эрасмус төслийн санхүүжилттэй уг төслийн хүрээнд бакалаврын болон ахисан түвшний "Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй", "Олон улсын ба Европын эрх зүй"-н чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, энэ хүрээн дэх сургалт судалгааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах, эрдэм шинжилгээний ажилтныг чадавхжуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ удаад төсөл хэрэгжүүлэгч их дээд сургууль хамтран “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” сэдвийн дор хамтарсан симпозиумыг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн дээрх төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
Уг арга хэмжээний хүрээнд 9 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульт ардчилалд тулгарч буй сорилтыг харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэх нь” сэдвээр, 9 дүгээр сарын 22-ний өдөр “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй дэх өнөөгийн сорилт” сэдвээр гадаад болон дотоодын их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид харилцан туршлага солилцоно.
Announcement for the Symposium on "Comparative Constitutional Law: Challenges to Democracy."
As part of the international 'ERASMUS Plus' project funded by the European Union, the University of Milan (Italy), the University of Caen Normandy (France), the School of Law, the National University of Mongolia, and Shihihutug University will jointly implement the 'Comparative Law' project for a period of three-year starting in 2023.
In the project funded by the Erasmus project of the European Union, we are working to enhance the curriculum of 'Comparative Constitutional Law' and 'International and European Law' at both undergraduate and graduate schools. This includes the implementation of training and research cooperation in these fields, improvement of teaching methods, and the strengthening of academic and research cooperation and partnerships between universities by empowering academic staff and implementing teacher and student exchange programs.
At this juncture, the consortium of participating universities will collectively convene a two-day symposium with the Constitutional Law Institute, the National University of Mongolia, delving into the overarching theme of “Comparative Constitutional Law: Challenges to Democracy”.
During the symposium, scheduled on September 21, experts will engage in discussions regarding “Mongolia From a Comparative Perspective and Current Challenges of Constitutional Democracy” followed by a session on September 22 focusing on 'Current Challenges in Comparative Constitutional Law,' where foreign and domestic scholars and researchers will exchange their experiences.