Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиум амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн огноо: 2023.09.25

Хуваалцах Жиргэх

ENGLISH BELOW:

Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиум амжилттай зохион байгуулагдлаа.

Европын холбооны санхүүжилтээр "ERASMUS+" олон улсын төслийн хүрээнд Итали улсын Миланы их сургууль, Франц улсын Каен Нормандийн их сургууль, МУИС-Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургууль “Харьцуулсан эрх зүй” төслийг 2023 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь бакалаврын болон ахисан түвшний "Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй", "Олон улсын ба Европын эрх зүй"-ийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, энэ чиглэлийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах, эрдэм шинжилгээний ажилтныг чадавхжуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх зорилготой.

Уг төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч их сургуулиуд болон МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” сэдэвт симпозиумыг 2023.09.21-22 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа (Sc.D.), Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Ж.Бямбадорж (Ph.D.), УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан (Sc.D.), МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан (LL.D.), Миланы их сургуулийн профессор Антониа Баражиа (Ph.D.) болон Лоренза Виолины (Ph.D.), Каен Нормандийн их сургуулийн профессор Элеонара Вотины (Ph.D.), Триестийн их сургуулийн багш Паскүала Виола (Ph.D.) нар илтгэлүүдээ хэлэлцүүлсэн. Хурлын үйл ажиллагааг МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн тул тус хуудаснаас нөхөж үзэх боломжтой. Хуралд хэлэлцэгдсэн нийт илтгэлүүд болон хэлэлцүүлгийн үеийн асуулт, хариултуудыг нэгтгэн эмхэтгэл гаргаж, олон нийтийн хүртээл болгоно.

Мөн тус хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Дотоод хэргийн их сургууль, Их засаг их сургууль, Чимид сан, Ханнс-Зайделийн сан, Конрад-Аденауэрийн сан, Фридрих-Эбертийн сан, Нээлттэй нийгэм форум зэрэг олон байгууллагаас 100 гаруй хүндэт зочид төлөөлөгч оролцсоныг дуулгахад таатай байна.

МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс энэхүү “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиумыг хамтран амжилттай зохион байгуулсан МУИС-Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулийн хамт олон, мөн хуралд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, оролцогчдодоо гүн талархал илэрхийлж цаашдын эрдэм судлал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Англи:

The “Comparative Constitutional Law: Challenges to Democracy” symposium was successfully organized.

Within the framework of the international project "ERASMUS+" funded by the European Union, the University of Milan in Italy, the University of Caen Normandy in France, the School of Law at the NUM, and Shihihutug University have started implementing the "Comparative Law" project for 3 years starting from 2023. This project aims to improve the undergraduate and advanced level "Comparative Constitutional Law" and "International and European Law" curricula, to implement training and research cooperation in this area, to improve teaching methods, and to empower academic staff, and teachers. It aims to strengthen academic and research cooperation and partnership between universities by implementing student exchange programs.

Within the framework of the project, the project-implementing universities and the Constitutional Law Institute at the NUM successfully organized a symposium on 'Comparative Constitutional Law: Challenges to Democracy' on September 21-22, 2023.

Sarantuya Ts. (Sc.D.), Former Justice, Constitutional Court of Mongolia, Byambadorj J. (Ph.D.), Former Chief Justice, Constitutional Court of Mongolia and Former Chairperson, National Human Rights Commission of Mongolia, Lundeejantsan D. (Sc.D.), Senior Adviser to the Speaker of Parliament, Munkhsaikhan O. (LL.D.), Professor, Public Law Department, School of Law and Director, Constitutional Law Institute at the NUM, Prof. Antonia Baraggia (University of Milan), Prof. Lorenza Violini (University of Milan), Prof. Eleonora Bottini (University of Caen Normandy), Dr. Pasquale Viola (University of Trieste) attended and discussed their presentations.

The proceedings of the meetings were broadcast live to the public through the Facebook page of the Constitutional Law Institute at the NUM. All presentations made during the meeting, as well as the questions and answers from the discussion, will be compiled and made available to the public in written form.

At the meeting, several organizations participated, including The Constitutional Court of Mongolia, The Supreme Court of Mongolia, The General Council of the Judiciary, The Judicial Disciplinary Committee, The Mongolian Lawyers' Association, The Mongolian Advocates' Association, The University of Internal Affairs, Ikh Zasag University, The Chimid Foundation, The Hanns-Seidel Foundation Mongolia, The Konrad-Adenauer Stiftung Mongolia, The Friedrich-Ebert Stiftung Mongolia, The Open Society Forum, and more than 100 distinguished guests.

The Constitutional Law Institute at the NUM extends its heartfelt appreciation to the colleagues from the School of Law at the NUM and Shihihutug University, along with all the dedicated experts, researchers, and participants who contributed to the success of the symposium. The Institute also expresses its gratitude for the presence of Prof. Antonia Baraggia (University of Milan), Prof. Lorenza Violini (University of Milan), Prof. Eleonora Bottini (University of Caen Normandy), Dr. Pasquale Viola (University of Trieste) for their commitment to the project.

We wish the project implementers continued success in their future endeavors and scholarly pursuits.