“Эрх зүй: Цагаан толгой, Онол, Философи, Удиртгал лекц” сэдэвт эрдэм шинжилгээний судалгааны хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь “Эрх зүй: Цагаан толгой, Онол, Философи, Удиртгал лекц” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгийг 2026 оны 05 дүгээр сарын 14 -ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Судалгааны хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр Монгол Улсын гавьяат хуульч, мэргэшсэн парламентч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан уригдан оролцож, эрх зүйн онол, философийн суурь ойлголтууд, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн талаар болон хиймэл оюуныг эрх зүйгээр хэрхэн зохицуулах талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү судалгааны хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, оюутнууд өргөнөөр оролцож, Монголын эрх зүйн шинжлэх ухааны онолын судлагдахууны сургалт, судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

