Warning: mysqli_fetch_array() expects parameter 1 to be mysqli_result, boolean given in /home/cli.num.edu.mn/public_html/redirector.php on line 88

"Математик аргачлалыг судалгаанд хэрэглэх нь: улс төр судлалын шинжлэх ухааны жишээнд" сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн огноо: 2026.06.15

Хуваалцах Жиргэх

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хагас жил бүр шинжлэх ухааны судалгааны арга зүйн сургалтыг хууль зүйн их дээд сургуулийн судлаач багш нарт зориулан явуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтад док.проф. Г.Туяагэрэл багшийг урьж, математик аргачлалыг шинжлэх ухаанд хэрэглэх арга зүйн сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав.

Док.проф. Г.Туяагэрэл нь засгийн газрын үр ашигтай байдалд улс төрийн намын үзүүлэх нөлөөг судалсан судалгаандаа математик аргачлалыг хэрхэн ашигласан талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

     

Сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн судлаач багш нар өргөнөөр оролцож, математик аргачлалыг судалгаандаа ашиглах мэдлэгийг бататгасан юм.